Монголын их урлагт нэгэн жарныг зориулж яваа хүн бол Монгол Улсын Ардын жүжигчин Б.Зангад. Олон үндэстэн ястны нутаг Ховд аймгийн уугуул тэрбээр Монголын ард түмний чихэнд хоногшсон олон сайхан дуунуудын эзэн. Тэгвэл өнөөдөр Ардын жүжигчин Б.Зангад Хөдөлмөрийн баатар боллоо. Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэрт олон түмэн ихэд сайшаалтай байгаа юм.
Жил бүрийн үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, төрийн дээд одон шагналыг хүртээдэг уламжлалтай. Энэ өдөр шагнал гардуулах болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш ОХУ-ын Уфа хотыг зорих тул түүнээс урьтаж шагналын хур буулгахаар болсонтой холбоотой юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)