Цэцэг тарих нь агаарын бохирдлыг арилгаж, орчны дуу чимээг намсгадаг гэдгийг та мэдэх үү? Техник, технологи хөгжсөн 21-р зуунд цэцэг тарьснаар цахилгаан хэрэгслийн хорыг багасгаж, тамхины утааг өөртөө шингээн авдаг. Тэгвэл цэцгийн ногоон өнгийн хэсгүүд нь нүдний хараа, мэдрэлийн системийг тайвшруулахаас гадна эзэндээ эерэг энерги өгдөг гэж цэцэг судлаачид үздэг аж. Харин гэрийн эзэгтэй нарт зөвлөхөд цэцэг тарих гэж байгаа бол “Цахирмаа” цэцгийг тариарай. Энэ цэцэг нь зөвхөн үүрээр дэлбээлдэг учир хүн бүр хараад байж чаддаггүй, дөнгөж булцуунаасаа дэлбээлж буй мөчийг харсан эмэгтэйг аз ивээдэг гэдэг юм байна.
О.Сувд-Эрдэнэ