Наадмын өдрүүд дөхөж байгаатай холбогдон мөн жуулчны улирал эхэлж байгаатай уялдуулж “ҮДБЭЧ” –ын уран бүтээлчид язгуур урлагийн тоглолт хийхээр зэхэж байна. Уран бүтээлчид аль хэдийнэ тоглолтын бэлтгэлдээ гарчээ. Тоглолтонд наадмын онцлогийг харуулсан болон мартагдаж буй бүжгэн жүжгүүдийг сэргээн тоглох бол Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит чуулгын 60 бүжигчин, Монгол төрийн үндэсний их хөгжмийн их найрлын 64 хөгжимчин, “Хөсөгтөн” хамтлаг болон бусад 180 гаруй уран бүтээлчид хамтран тоглох юм байна. Тусгай тоглолт энэ сарын 11-нд хоёр удаа наадамчин олны хүртээл болно. Харин жуулчдад зориулсан тоглолт энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилэх нь ээ.
О.Сувд-Эрдэнэ
Сэтгэгдэл (1)