Саудын Арабын "Public Investment Fund" сан ОХУ-ын нутаг дэвсгэрт явагдах төсөлд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, түүнчлэн ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Талууд гэрээний заалтуудыг хоёр жилийн турш хэлэлцэж баталжээ. Тус хөрөнгө оруулалт дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, ложистик зам тээвэр, жижиглэнгийн худалдаа, үл хөдлөх хөрөнгө зэрэг салбаруудад ашиглагдах аж.
Өнгөрсөн зургаадугаар сарын 18-20-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү, Батлан хамгаалахын сайд Мухаммед бен Сальман оролцсон юм. Энэ үеэр тэрбээр ОХУ-ыг Ерөнхийлөгч Владимир Путинтэй яриа хэлэлцээ хийж, хөрөнгө оруулалт хийх хэлэлцээрт хүрчээ.
Сэтгэгдэл (1)