Истанбулд болсон хятадуудын эсрэг жагсаалын үеэр жуулчид халдлагад өртсөн. Үүний дараа Турк дэх БНХАУ-ын ЭСЯ жуулчдад сэрэмжлүүлэг мэдээ гаргажээ. Хятад жуулчид Турк улсад зорчихдоо аюулгүй байдалдаа анхаарч, ганцаараа гарахгүй байхыг Хятадын ЭСЯ-наас анхааруулсан байна. Мөн жагсагчдад ойртох буюу тэдний зургийг дарахгүй байхыг зөвлөжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд уйгуруудыг дэмждэг иргэд Истанбулд Хятадын эсрэг хэд хэдэн жагсаал зохион байгуулж, зарим нь Хятадын төрийн далбааг шатаажээ. Жагсагчдыг цагдаагийн хүчээр зогсоосон юм. Мөн Истанбул дахь туркчуудын эзэмшдэг “Хаппи Чайна” зоогийн газар халдлагад өртсөн аж.
Рамадан сарын үеэр уйгуруудыг мацаг барихыг хориглож байгаа тухай мэдээлэл гарсны дараа Турк улс Хятад руу ноот бичиг илгээжээ. Үүний хариуд Бээжин мусульман шашинтай иргэддээ Рамаданы үеэр ямар ч хориг тавиагүй гэж мэдэгдсэн байна. Хятадын Шинжаанд оршин суудаг исламын шашинт уйгаруудад таагүй хандсаны улмаас Хятад, Турк улсууд зөрчилдөж байгаа.
Сэтгэгдэл (2)