Хошин урлагийн жүжигчин Ш.Алтанцэцэг буюу Ааяа Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаажээ.
Урлагийн тайзнаа олон жил үзэгч олноо баясгаж явсан түүнийг гавьяат болсонд үзэгч олон талархаж, нүдээ олсон шагнал боллоо хэмээн баяр хүргэж байна.
Ааяагийн хувьд “Мөрөөдлийн театр”-т харьяалагдан уран бүтээлээ туурвиж яваа билээ.
Шинэхэн гавьяатдаа цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл (9)