Мехико хотын таксины жолооч нар Америкийн такси үйлчилгээний Юбер компанийн эсрэг тэмцэх зорилгоор Испани улсын Элит Такси Мадрид компанитай хамтарч байгаагаа мэдэгдлээ.
Тус компанитай нэгдсэн эвсэл байгуулснаа өчигдөр мэдэгдсэн байна. Дэлхийн нэлээд олон оронд үйл ажиллагаагаа явуулдаг Америкийн такси дуудлагын Үбер компанийн хувьд ухаалаг гар утсанд суулгасан такси дуудлагын программын тусламжтайгаар хүссэн газраасаа түргэн хугацаанд такси захиалгын үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгодгоос гадна үйлчилгээний үнэ, ханшийн хувьд ч жирийн таксинаас харьцангуй бага байдаг юм байна.
Мексикийн таксины үйлчилгээ эрхлэгч жолооч нар өчигдрийн хэвлэлийн бага хурлын мөн Юбер компанийн үйл ажиллагааг зохицуулах яриа хэлэлцээрүүдийг үгүйсгэн, Мексикийн төр засгаас энэ асуудал дээр өөрийн улсын такси үйлчилгээ эрхлэгч ард иргэдэд ялгавартай хандаж байгааг хэлжээ.
Америкийн такси дуудлагын Юбер компанийн эсрэг тэмцэл Испани, Франц болон Европын нилээн олон улс орнуудад аль хэдийн явагдаж эхлээд байгаа юм. Эдгээр улс орнуудын таксины үйлчилгээ эрхлэгчдийн явуулж байгаа тэмцлийн гол зорилго нь Америкийн Юбер компаниас энэ салбарт шударга өрсөлдөхийг шаардаж байгаа юм.