Өмнөд Солонгост ижил хүйстэн хос албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх хүсэлт гаргасан байна. Ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалагч болон киноны найруулагч хоёр 2013 онд гэрлэлтийг нь албан ёсоор баталгаажуулж өгөхийг хүсчээ. Гэвч холбогдох эрх баригчид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул хэвлэлийнхэнд хандсан байна.
Ким Жхо Гванг Сүү болон түүний хамтрагч Ким Сэунг Хван нар өчигдөр баруун Сөүлийн дүүрэгт гэрлэлтийг нь батлахыг дахин хүссэн гэлээ.
Гей хос 2013 оны есдүгээр сард хуримласан ч дүүргийн эрх баригчид гэрлэлтийг нь баталгаажуулахаас татгалзсан аж. Тэд ижил хүйстэнтэйгээ явалдах нь БНСУ-д хууль бус биш боловч гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь шударга бус хэмээн үзэж байна.
Өмнөд Солонгост ижил хүйстнүүд олон байдаг ч энэ нь барууны нийгмийн гажуудал гэсэн үзэл байдгаас төдийлөн ил гарч чаддаггүй байна. Өөрөөр хэлбэл албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэхийг хичээдэггүй аж.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)