АНУ-ын Батлан Хамгаалахын Сайд Эш Картер Францын үүрэгт нэгт Жан-Ив Ле Дриантой уулзсан байна. Эш Картер Францын төлөөлөгчийг Пентагонд хүлээн авч уулзсан бөгөөд хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн гэжээ.
Пентагоны зүгээс талууд “Исламын Улс” бүлэглэлийн эсрэг тэмцлийн талаар ярилцсан хэмээн мэдээлж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногоос Сирийн зүүн хэсэгт АНУ-ын тэргүүлсэн олон улсын хамтрал Исламын улсад агаарын цохилт үзүүлж эхэлсэн юм. Эвслийн зүгээс дээрх агаарын цохилтыг Сири улсад явуулсан хамгийн том хэмжээний агаарын ажиллагаа байсан гэжээ. Францын Батлан Хамгаалахын Сайд Жан-Ив Ле Дриан “Франц улс АНУ-ын толгойлж байгаа эвслийн Иракт үзүүлж байгаа цохилтыг дэмжиж байгаа” гэсэн байна.
Харин зарим хэвлэлүүд АНУ Францын Ерөнхийлөгч нарыг тагнасан асуудлыг ч хөндсөн хэмээн мэдээлж байна.
Г.Үжин