Иракын армийн онгоц нийслэл Багдадад санаандгүйгээр бөмбөг хаяснаас 8 хүн амиа алдсан байна. Тус улсын агаарын хүчний мэдээлснээр техникийн асуудал үүссэний улмаас нийслэл хотын дүүрэгт бөмбөг унасан хэмээн мэдээлжээ.
ОХУ-д үйлдвэрлэсэн Сухой онгоц нь алан хядагч Исламын улсад агаарын цохилт өгсний дараа буцаж явж байгаад ийм осол “гаргасан” байна.
Армийн албаныхны хэлснээр исламын хэт даврагчдын эсрэг байлдах үед бөмбөг хаях гэтэл гацсан бөгөөд нисэгч зургаан удаа бөмбөг хаях комманд өгсөн байжээ. Гэвч Багдад хотын дээгүүр нисэх үед бөмбөг унаж олон арван барилга байгууламжийг гэмтээсэн гэлээ.
Амиа алдсан найман хүний 3 нь хүүхэд байсан байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)