2005 оны 7 сарын 7-нд Лондон хотноо террористууд бөмбөг дэлбэлж, 52 хүн амь амиа алдсан эмгэнэлт хэрэг болсон билээ. Эмгэнэлт үйл явдал болсноос хойш яг 10 жил болж байна. Их Британи улсад өнөөдөр халдлагын хохирогчдын гэгээн дурсгалыг хүндэтгэж нэг хором дуугүй зогсох юм байна.
10 жилийн өмнөх энэ өдрийн өглөө амиа хорлогч этгээдүүд метронд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 52 хүн амь үрэгдсэн. 3 амиа хорлогч этгээд метронд халдлага үйлдсэн бол 1 амиа хорлогч гудамжинд явж байсан хоёр давхар автобусанд халдлага үйлдсэн юм.
Өнөөдөр Лондон хотын Хайд Парк цэцэрлэгт хүрээлэнд байрлах халдлагын улмаас амь үрэгдэгсдийн дурсгалын цогцолборт тус улсын өндөр дээд албан тушаалтнууд, халдлагаас амьд гарсан иргэд, ар гэрийнхэн зэрэг олон хүмүүс цугларч, хүндэтгэл үзүүлэх юм байна. Лондон хотын Гэгээн Полын Сүмд мөн дурсгалын үйл ажиллагаа явагдахаар төлөвлөжээ.
Г.Үжин