Олон улсын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудыг авлигын хэргээр шалгаж байгаа. Энэ ажлын хүрээнд өчигдөр ФИФА-гийн албан хаагчид долоон жилийн хориг тавьсан байна. Тодруулбал 2018, 2022 онуудын ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөөх саналыг хүлээн авч байсан 54 настай Харолд Майне Николлсийг 7 жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой арга хэмжээнд оролцохыг хоригложээ.
Энэ шийдвэрийг удахгүй албан ёсоор танилцуулах юм байна. Харин Чилийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан Майне Николлс давж заалдана гэдгээ мэдэгджээ.
ФИФА-гийн Ёс зүйн хорооны мэдээлснээр Майне Николлсийн бусад гишүүдтэй харилцаж байсан мэйлээс баримтыг олж, ийм дүгнэлтэд хүрсэн бололтой гэлээ. Тэрээр 2018, 2022 онуудын ДАШТ-нийг зохион байгуулах саналыг дүгнэх багийг ахалж байсан юм.
Г.Үжин