Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуулгаж, олон улсын тэмцээнүүдэд тэргүүлсэн хоёр дуучинг салбарын сайд нь Хөдөлмөрийн баатарт тодорхойлжээ. Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ Г.Ариунбаатар нарт Хөдөлмөрийн баатар цол олгох тухай тодорхойлолтыг Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр гаргаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлсэн байна.
Э.Амартүвшин "BBC" агентлагаас зохион байгуулсан "Cardiff singer of the world" олон улсын уралдаанаас үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн юм. Харин Г.Ариунбаатар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гранпри шагнал хүртсэн. Э.Амартүвшин 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд хоёрдугаар байр эзэлж байсан юм.
Дэлхийд хоолойгоо бишрүүлсэн дуучид наадмын нээлтэд дуулах билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (18)