Ромын пап Францис Эквадор улсад айлчилж байна. Католик шашны тэргүүний айлчлал олон мянган жуулчныг цуглууллаа хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Францис хамбатай мэндчилэхээр Эквадорын боомт хотод олон зуун мянган хүн цуглажээ. Тэрээр Гуаяакуйл хотод ирсэн хүмүүстэй машин дээрээсээ гар даллан мэндчилсэн байна.
Латин Америкийн 3 оронд айчлахаар төлөвлөж буй Францис хамба айлчлалаа Эквадор улсаас эхлүүлж байгаа юм. Ням гарагт тус улсад хөл тавьсан тэрээр дараа нь Болив, Парагвайд айлчлах аж.
2013 онд католик шашны тэргүүн болсноос хойш Францис хоёр дахь удаагаа бүс нутгийн айлчлал хийж байгаа нь энэ юм.
Ватиканы албаныхны мэдээлснээр ням гарагт хамба ламыг харахаар хагас сая хүн цугласан бол өчигдөр 1000 орчим хүн цугларсан гэжээ. Францис хамба “Би та бүхнийг адислах учраас гэртээ харьж хөршүүдээ унтуулцгаа” хэмээн хошигнон хэлээд иргэдийн төлөө залбирна гэдгээ илэрхийлсэн байна.
Францис Латин Америкийн орнуудын хөгжиж буй улс орнуудтай танилцаж байгаа нь ядуурал, тэгш бус байдлын асуудлыг олон улсын анхааралд оруулахыг төлөвлөж буйтай холбоотой юм.
Ромын пап лхагва гарагт Болив руу нисэх юм. Тэрээр Боливт айлчлах үедээ коканы навч зажилж үзэхийг хүссэн гэж Боливийн Соёлын сайд мэдээлсэн байна. Кока нь кокайны түүхий найрлага бөгөөд Андын оршин суугчид олон мянган жилийн туршид өвчинтэй тэмцэх болон зөөлөн сэргээш болгон ашиглаж иржээ. Тиймээс Францисын хар тамхины асуудлыг ч хөндөнө хэмээн харж байна.
Г.Үжин