Олны өмнө гарахаа болиод удаж байгаа Кубын удирдагч асан Фидель Кастро өчигдөр олон нийтийн нүдэнд ил гарлаа. Кубын олон нийтийн телевиз Фидель Кастрог нийслэл Гавана хотын ойролцоо үндэсний бяслагийн мэргэжилтнүүдтэй уулзаж байгааг нэвтрүүлжээ.
Куба болон АНУ-ууд ЭСЯ-даа энэ сарын 20-ны өдөр харилцан нээхээр болсны дараа Фидель Кастро олны өмнө гарлаа хэмээн барууны хэвлэлүүд онцолжээ. Тэрээр бяслаг үйлдвэрлэгчидтэй 4 цаг гаруй хугацаанд уулзсаныг эрүүл мэнд нь сайн байгааг харууллаа хэмээн үзэж байна.
88 настай Фидель Кастро эрүүл мэндийн шалтгааны улмаас 2006 онд дүү Раул Кастрод засгийн эрхийг өгсөн юм.
Г.Үжин