ОУХХ дэлхийн томоохон спортын тэмцээнийг зохион байгуулах эрх олгохдоо улс орнуудаас авлига авдаг байсан нь тогтоогдож, одоо удирдах албан тушаалтнууд нь шалгагдаж байгаа. Үүнтэй холбогдуулан ОУХХ-ны Ерөнхийлөгч Зепп Блаттер мэдэгдэл хийсэн байна.
Зепп Блаттер Герман болон Францын экс Ерөнхийлөгч К.Вульф, Н.Саркози нарыг тус холбооны үйл ажиллагаанд нөлөөлсөн хэмээн буруутгажээ.
Тодруулбал 2018, 2022 онд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах орныг сонгохоор санал хураалт явуулахад улс төрийн дарамт үзүүлсэн гэв. Тухайн үед Ерөнхийлөгчийн алба хашиж байсан К.Вульфийн зөвлөснөөр Германы төлөөлөгчид Катарын төлөө саналаа өгсөн байна. Ингэхдээ ашиг хонжоо харсан хэмээн мэдээлжээ.
Энэ талаар Герман, Францын экс ерөнхийлөгч нар ямар нэгэн хариу мэдээлэл хийгээгүй байгаа юм.
Г.Үжин