АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон Нью-Хэмпширт мэдэгдэл хийлээ. Тэрээр БНХАУ АНУ-ын батлан хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулдаг компани болон улсын нууц мэдээллийг хулгайлсан болохыг онцлоод "БНХАУ нь АНУ-д хөдөлж байгаа бүхнийг үгүй хийхийг завдаж байна” хэмээн буруутгажээ. Тиймээс Хятадыг Америк тус улстай харилцахдаа маш сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.
Х.Клинтон Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг ч хөндсөн байна. Уг асуудлаар АНУ-тай зөвшилцөлд хүрч чадсан хэдий ч Тегеран түрэмгий байсаар байх болно хэмээн онцлов. Одоогоос нэг сарын өмнө Хиллари Клинтон нэгэн цуглаан дээр үг хэлэхдээ АНУ-д үргэлж аюул занал учруулж байгаа гурван орон нь ОХУ, Иран, БНАСАУ хэмээн онцлон дурдаж байсан юм. CNN-ээс явуулж буй судалгаагаар Хиллари Клинтон нь Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөх гэж байгаа нэр дэвшигчдээс ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай байгаа аж.
Тэрээр АНУ-ыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хамтран ажиллахаас татгалзахгүй байх ёстой хэмээн онцолсон байна.