Өчигдөр Нигерийн Кано хотын сүмд террорист эрэгтэй өөрийгөө дэлбэлснээр сүмийн санваартан болон 4 мөргөлчин амиа алджээ. Халдлагын хохирогчдын дунд нэг эмэгтэй, хоёр хүүгийнхээ хамт амь үрэгдсэн болохыг орон нутгийн эх сурвалж мэдээлжээ.
Ням гаргийн халдлагад одоогоор аль нэгэн бүлэглэлийг сэжиглээгүй байна. Учир нь амиа егүүтгэгч этгээдийн арга, зорилго зэрэг нь хэт даврагч Боко Харам бүлэглэлийн үйлддэгээс өөр байсан аж.
Хэрэг явдал болсон Кано хотын Потиским дүүрэгт халдлага их болдог бөгөөд энэ жил л гэхэд дөрвөн удаа халдлагад өртсөн байна.
Нигерид болж буй ихэнх террорист халдлагуудыг засгийн эрхийг гартаа авахаар оролдож буй Боко Харам бүлэглэл зохион байгуулдаг юм.