Өчигдөр Грек улсад Европын зээлдүүлэгчдийн тавьсан хатуу чанга зээлийн болзлыг хүлээж авах эсэхийг шийдэх бүх нийтийн санал хураалт явагдлаа. Санал хураалтанд оролцсон ард иргэдийн 61,3 хувь нь үгүй, 38,7 хувь нь тийм гэсэн хариултыг өгсөн байна.
Ингэснээр Грек улс зээлдүүлэгчдийн тавьсан болзлоос татгалзах бүрэн эрхтэй болж байгаа юм. Грек улсын Засгийн газрын тэргүүн Алексис Ципрас Грекчүүдийн дийлэнх нь бүх нийтийн санал хураалтанд үгүй гэж хариулсны дараа Европын түүхэнд шинэ хуудас эргүүллээ, ардчиллыг нухчин дарж чадахгүй гэдгийг харууллаа хэмээн баяртайгаар мэдэгдсэн байна. Афин хотын оршин суугчид хотын төвд цуглаж санал хураалтын дүн мэдээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
Санал хураалтын дараа Евро бүсийн улс орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалт мягмар гаригт болох гэж байна.