Тус улсын өмнөд хэсгийн Хванхэ суурин бол Хойд Солонгосын цагаан будааны тариалангийн гол бүс нутаг юм. 7 сар гэхэд суулгасан цагааны будааны үр усны төвшнөөс дээш гаран, аль хэдийн ургаад эхэлчихсэн байдаг бол энэ жилийн хувьд огт хур тунадас ороогүйгээс болж газрын гадарга хуурайшин, хөрс хагарч, үр тариа ургах нөхцөлгүй болоод байна.
Хойд Солонгосын тариаланчдын хувьд тариалангийн талбайн багахан хэсэгт цагаан будааны үрийг ургуулахыг хичээн, газрын гадаргыг чийг ихтэй байлгахын тулд гүний усыг гаргаж авахаар хичээж байгаа юм.
Тариалангийн талбайн хуурайшсан бусад хэсэгт эрдэнэ шиш тариалахаар их хэмжээгээр суулгаад байгаа юм байна. Хэрэв хур тунадас орохгүй бол цагаан будаа болон эрдэнэ шишийн тариалан талаар өнгөрөх эрсдэлтэй болоод байна.
Тариалангийн аж ахуйд зориулан ус авдаг байсан Хванхэ суурингийн ойролцоох томоохон хэмжээний нуурын ус ууршиж, бараг усгүй болсон байна.
Сэтгэгдэл (1)