Өчигдөр Филиппин улсын Лейте арлын ойролцоо ачааны усан онгоц осолдсон байна. Тус улсын эргийн хамгаалалтынхны мэдэгдсэнээр ослын улмаас 38 хүн амь насаа алдаж, 15 хүн ор сураггүй алга болоод байна.
Барилгын материал болон их хэмжээний цагаан будаа ачиж явсан 36 тонн жинтэй энэхүү ачааны хөлөг онгоц ямар шалтгааны улмаас хөмөрч осолдсоныг одоогоор олж тогтоогоогүй байна. ЭмБи Ким Нирвана нэртэй энэхүү ачааны хөлөг онгоцны ослоос амиа аврахаар ус руу үсэрч орсон иргэдийг ойролцоо явж байсан загасчдын онгоц болон эргийн хамгаалалтын усан онгоцны багийнхан аварсан байна.Одоогийн байдлаар нийт 134 хүн аврагдаад байгаа бол ослын улмаас 38 хүн амь насаа алдаж, 15 хүн ор сураггүй алга болсон байна.Аврах ангийнхан өргөгч ашиглан хажуу тийшээ хөмөрсөн усан онгоцыг хэвэнд нь оруулж, усан онгоцны бусад зорчигчдыг хайх ажилдаа орсон байна.
Аврах ажиллагаа өнөөдөр үргэлжлэн явагдсаар байгаа юм. Сураггүй алга болсон зорчигдыг олохоор осолдсон онгоцны хажууд эргийн аврах ангийн усан онгоц болон тэнгисийн цэргийн усан онгоцууд зангуугаа хаян тухайн хэсэгт ажилласаар байна.