Малайзын ерөнхий сайд Нажиб Разак авлигын хэрэгт холбогджээ.
Малайзын төрийн өмчит компаниас ерөнхий сайд Нажиб Разакийн хувийн данс руу 700 орчим сая ам.доллар шилжүүлсэн тухай мэдээлэл цацагдаад байна.
Нажиб Разакийн данс руу 2013 оны гуравдугаар сард сонгуулийн сурталчилгааны үеэр “1MDB” компаниас эхний удаад 620 сая ам.доллар, дараа нь 61 сая ам.долларыг шилжүүлснийг “Wall Street Journal” сонинд мэдээлжээ.
Харин Малайзын “1MDB” төрийн өмчийн компанийн зүгээс ерөнхий сайдыг санхүүжүүлсэн гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.