Хойд Францын шүүх 1989-2000 оны хооронд найман нярай хүүхдийнхээ амьсгалыг нь боогдуулж хөнөөсөн эмэгтэйд есөн жилийн ял оноожээ. Доуай хотын шүүх 51 настай гэмт хэрэгтэн Доминик Коттрезэд 18 жил шоронд суулгах ял төлөвлөсөн ч шүүгчид есөн жилээр буулгажээ.
Учир нь Доминик Коттрезийг сэтгэцийн өвчтэй хэмээн тодорхойлсон бөгөөд энэ нь эмэгтэйг харгис үйлдэл хийх шалтгаан болсон гэжээ. Коттрез өмнөх шүүх хурлууд дээр хүүхдүүдээ нууцаар гэртээ төрүүлсний дараа амьсгалыг нь боогдуулж хөнөөгөөд цогцсыг нь цэцэрлэгтээ шатааж, оршуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.
Туслах сувилагч мэргэжилтэй Доминик Коттрез өмнө нь эцэгтэйгээ удаан хугацаанд бэлгийн харилцаанд ордог байсан нь тогтоогдсон юм. Тиймээс хүүхдүүдээ эцгийнхээ хүүхэд байж магадгүй хэмээн бодож хөнөөсөн хэмээн өмнөх өмгөөлөгч нар нь мэдээлж байжээ. Гэвч хэрэгтэн эцэгтэйгээ ямар харилцаатай байснаа ярихаас эрс татгалзжээ.
Эмэгтэй хэт таргалалттай байсан учраас найман удаа жирэмслэхэд нь ойр дотныхон нь мэдээгүй байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)