Пакистаны Пунжаб мужийн Визарабад хотын ойролцоо гүүрэн дээр галт тэрэг осолдсон ноцтой осол гарчээ. Галт тэрэгний толгой хэсэг замаас гарсны улмаас гүүрэн дээрээс унаж багадаа 12 хүн амиа алдсан байна.
Галт тэргэнд армийнхан зорчиж явсан бөгөөд амиа алдагсад бүгд цэргүүд байсан гэнэ. Хэт хурдтай явж байсан галт тэрэг хуучирч муудсан жижиг гүүрэн дээр гарах үед хоолойн бэхэлгээ задарч галт тэрэг замын хажуу руу унажээ.
Шинжээчид гүүр нурсан эхний шалтгааныг засвар хийгдээгүй удсанаас болсон гэж тайлбарласан юм. Энэхүү гүүрийг Их Британийн колонийн үед барьснаас хойш нэг удаа ч бэхэлгээ хийгээгүй байна. Галт тэрэг осолдсоны дараа цэргүүдийг яаралтай буулгаж, төмөр замын зорчих хэсгийг чөлөөлсөн гэнэ. Эх сурвалжийн мэдэгдсэнээр энэ төмөр замаар долоо хоногт хэдэн зуун цэргийн алба хаагчийг зөөвөрлөдөг байсан байна.