АНУ-ын Теннесси мужийн зүүн хэсэгт орших Ноксвилль хотын ойролцоо явж байсан галт тэрэгний нэг вагон замаасаа гарч, шатсан хэрэг гарсан байна. Цувааны гал гарсан хэсэгт химийн хортой шатагч бодис агуулагдаж байсан тул эргэн тойрны оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.
Албаныхны хэлж байгаагаар гал гарсан газраас 1.6 км-ийн радиуст амьдардаг орон нутгийн оршин суугчдыг ойролцоох Мэривилль хот руу яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. Нийт 57 вагон байснаас 27-д нь акрилонитрил хэмээх хортой бодис ачиж явсан аж.
“СиЭсИкс” Корпорацийн галт тэрэг Ноксвилль хотын өмнөд хэсэгт байрлах Блаунт хэмээх жижиг хотын ойролцоо замаасаа гарч, осолдсон гэжээ. Блаунт хотын цагдаагийн даргын албан ёсны Фэйсбүүк хуудсанд 24-өөс 48 цагийн дотор багтаан оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх болно хэмээн ослын дараа мэдэгдсэн байна.
Хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг акрилонитрил хэмээх бодис нь хурдан шатдаг бөгөөд шаталтаас үүсэх хорт хийг амьсгалсан тохиолдолд хүн амь насаа алдах эрсдэлтэй юм байна.
Сэтгэгдэл (1)