Одоогоос 6 жилийн өмнө Их Британийн “British Petroleum” компани Персийн булангийн Мексикийн нутагт харьяалагдах тэнгист их хэмжээний газрын тос асган дуулиант хэрэг гарч байсан.
Газрын тос нийлүүлэлтээрээ дэлхийд зургаадугаарт бичигддэг “British Petroleum” компани тэнгист тос алдсаны хариуд 18.7 тэрбум доллар төлөх тохиролцоог АНУ-ын Хууль зүйн Департменттэй хийсэн байна.
АНУ-ын шүүх Британийн компанийг Цэвэр усны акцийг зөрчсөнд хариуцлага тооцох шаардлага хүргүүлсний дараа ийм хэлэлцээр хийгджээ.
“British Petroleum”-ийн үйлдвэрт дэлбэрэлт болсноор Персийн булангийн тэнгист 125 сая галлон газрын тос асгарсан юм. Байгаль орчинд учруулсан хамгийн том хохирлуудын нэгд тооцогдсон ослоос болж 11 хүн амиа алдсан байна.
АНУ-ын Дээд шүүх 2012 онд “British Petroleum”-д олгосон анхны нөхөн төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн үзсэн юм.
Харин “British Petroleum” Цэвэр усны акцийн торгуулиас гадна 43 тэрбум долларын нөхөн төлбөр төлсөн гэдгээ мэдэгджээ.
Г.Үжин