Өчигдөр Нигерийн зүүн хойд Борно муж улсад Боко Харамын дайчид халдаж ойролцоогоор 150-иад хүний аминд хүрсэн байна. Нүдэн гэрчүүдийг ярьснаар буутай этгээдүүд Чад нуурын ойролцоох Кукава тосгоны оршин суугчдыг нүүр нүдгүй буудаж эхэлжээ. Кукава тосгонд ойролцоогоор 97 хүн амиа алдсан байна.
Террористууд Монгуно тосгоны ойролцоох хоёр тосгонд сүсэгтнүүдийг хөнөөсний дараа 48 хүнийг буудан хөнөөжээ. Нигерийн арми Монгуно тосгоныг өнгөрсөн сард Боко Харамын хяналтаас эргүүлэн аваад байсан юм.
Олон арван хүний аминд хүрсэн цуст аллагыг 50 орчим дайчид үйлдсэн хэмээн мэдээлж байна.
Амьд гарсан оршин суугчдын ярьснаар халдагчид хэнийг ч ялгалгүй шууд буудаж эхэлжээ. “Халдагчдын зарим нь байшинд гал тавьж, зарим нь бурханд мөргөж байсан хүмүүс рүү гал нээж, зарим нь хоол хийж байсан болон гадаа зогсож байсан хүмүүс руу гал нээсэн” хэмээн ярьжээ.
Тосгоноос хүмүүс зугтааж эхэлсэн бөгөөд оршин суугчдыг буудасны дараа халдагчид тосгонд гал тавьсан байна.
Г.Үжин
Нигерийн удирдлагыг гарта аавахыг эрмэлзэж буй “Боко Харам” исламын хэт даврагчдын бүлэглэл нь 2009 оноос хойш багадаа 17 мянган хүний аминд хүрчээ.
Сэтгэгдэл (2)