Либери улсад энэ оны 5 дугаар сарын 9-ний өдөр ДЭМБ-ын зүгээс тус улсыг Эбола вирусын тархалтыг бүрмөсөн зогсоож чадсан гэдгийг баталж байсан ч 42 өдрийн дараа Эбола вирусын шинэ халдвар дахин илэрсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Либери улсад Эбола вирусын халдвараар 17 настай хүү амиа алдсан учир халдварын ойролцоох бүсэд хорио тогтоожээ.
Халдварыг зогсоох тал дээр ДЭМБ-аас болон Либери улсын засгийн газраас яаралтай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэдгийг албаныхан мэдээлжээ.