Автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компанийн үйлдвэрийн байранд робот хүний аминд хүрсэн ноцтой осол гарлаа. Энэ талаарх мэдээллийг компанийн баталгаажуулсан бөгөөд албан ёсоор тайлбар хийжээ.
Компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр 22 настай хохирогч авто хэсгүүдийг хэлбэрт оруулдаг роботыг унтраах гэж байгаад амиа алджээ. Ажилтан роботыг унтраах гэж байхад робот түүнийг барьж аван төмөр хавтан дээр тавиад хэлбэрт оруулдаг үйлдлээ хийсэн байна.
Хохирогч эрэгтэй хүнд гэмтсэн бөгөөд удалгүй амиа алдсан байна. Компанийн зүгээс ажилтны нэрийг мэдээлэхээс тагалзжээ.
“Volkswagen” компанийн хэвлэлийн төлөөлөгч Хэйко Хиллвиг “робот зөвхөн программчилсан үйлдлээ л хийдэг тул буруу ажилласан нь хүний алдаатай үйлдлээс болсон хэмээн үзэж байгаа” гэжээ.
“Volkswagen” цөөн тооны хөнгөн жингийн роботуудыг үйлдвэрлэлдээ ашигладаг байна.
Оосол гарсан үйлдвэр баруун Германы Франкфурт хотоос хойд зүгэт 100 км орчимд байршдаг аж.
Г.Үжин
Сэтгэгдэл (5)