АНУ-аар тэргүүлүүлсэн олон улсын хамтрал Ойрхи Дорнодод нөлөөгөө тэлж буй алан хядагч “Исламын Улс” бүлэглэлтэй тэмцэх цэргийн ажиллагааг явуулж байгаа. Тэгвэл АНУ исламын хэт даврагчидтэй тэмцэх холбоотнуудын төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай “Telegraph” агентлаг мэдээллээ.
Тодруулбал, Арабын улсууд Иракт “Исламын улс”-тай тэмцэж буй Курдын дайчдад хүнд зэвсгүүдээр туслах саналыг хориглосон байна.
Сүүлийн үед Ойрхи Дорнодын холбоотнууд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон нар багтсан барууны удирдагчдыг “Исламын улс”-тай тэмцэхэд стратегийн манлайлал үзүүлэхгүй банйа хэмээн шүүмжлэх болсон юм. Тиймээс өөрсдөө санал боловсруул курд дайчдыг хүнд зэвсгээр хангах санал гаргаад байна.
Одоогоор АНУ холбоотнуудын санал эсэргүүцэж буй шалтгаанаа албан ёсоор тайлбарлаагүй байгаа юм.
Г.Үжин