ОХУ-ын эрчим хүчний Газпром компани Украин улс дахь хийн нийлүүлэлтээ зогсоосон тухай компани Ерөнхий Захирал Алексей Миллер мэдэгдлээ. Учир нь Украины Засгийн газар 7 дугаар сарын нийлүүлэлтийн төлбөрөө төлөөгүй байна.
Орон нутгийн цагаар лхагва гаригт нийлүүлэгч болон худалдан авагч талууд уулзалт хийсэн ч үнийн санал дээр тохиролцолд хүрч чадаагүй аж. Тиймээс Москвагийн цагаар лхагва гаригийн 22 цагт Газпром Украйн руу хий нийлүүлэхээ зогсоожээ.
ОХУ, Украины эрчим хүчний сайд нар тохиролцолд хүрч чадаагүйн дээр төлбөрийн асуудал шийдэгдээгүй юм. Оросын талаас Украины Засгийн газарт үзүүлсэн үнийн хөнгөлөлт хангалтгүй байна гэж үзжээ. Талууд санал нэгдэх хүртэл лхагва гаригийн шөнөөс эхлэн Украинчууд бусад улс орнуудаас хий худалдаж авч эхэлсэн байна.
Сэтгэгдэл (1)