Грек улсад энэ сарын дөрөвний өдөр олон улсын санхүүгийн байгууллагаас тавьж буй шаардлагыг хүлээн авах асуудлаар бүх нийтийн санал асуулга болох гэж байгаа.
Харин үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд А.Ципрас мэдэгдэл хийжээ.
Тэрбээр энэхүү мэдэгдэлдээ Европын Комисс болон ОУВС-гаас тавьж байгаа шаардлагыг хүлээн авахгүй хэмээн саналаа өгөхийг уриалжээ.
Мөн уг саналыг хүлээн авахгүй бол Грекийг еврогийн бүсээс гаргана гэсэн цуу ярианд ч итгэхгүй байхыг анхааруулсан байна. .