Пуэрто Рико өчигдөр Америк тивийн Грек шиг болох шахлаа. Тус улс олон улсын байгууллагуудаас зээлсэн их хэмжээний мөнгөө төлөх эцсийн хугацаа нь өчигдөр байсан юм. Харин Пуэрто Рико долдугаар сарын нэгний өдөр төлөх ёстой өрөө бүгдийг нь төлжээ.
Хэрвээ Пуэрто Рико өрөө төлөөгүй байсан бол Грекийн адил дампуурал зарлах дөхснөө дэлхийн нийтэд харуулах байлаа гэжээ.
Пуэрто Рикогийн эрх баригчид 645 сая долларыг эргүүлэн төлжээ. Нийт 415 сая доллар зээлсэн ч 245 саяын хүү нэмэгдсэн юм байна.
Хэдийгээр Пуэрто Рико өрөө хугацаандаа төлсөн ч эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа юм. Түүнээс гадна ирэх сарууд болон ирэх жилд төлөх ёстой олон том өрүүд хүлээгдэж байгаа учраас дампуурлаа зарлах магадлалтай хэмээн үзэж байгаа.
Пуэрто Рико нь Карибын тэнгист оршдог бөгөөд АНУ-ын газар нутагт багтдаг, хотын статус аваагүй холбооны улс юм.
Г.Үжин