Либери улсад дахин Эболагийн халдвар дэгдсэн байна. Ням гарагт Эболагаар өвчилсөн хүү амиа алдсаны дараа шинэ өвчтөн гарс ирснээр тус улсын албаныхан халдвар дахин тархасныг хүлээн зөвшөөрлөө.
Либери улс 7 долоо хоногийн өмнө Эболагийн халдвараас бүр мөсөн чөлөөлөгдсөн хэмээн мэдээлж байсан юм.
Харин өчигдөр ням гарагт нас барсан хүүгийн оршин суудаг Недовэйн тосгонд Эболагийн шинэ тохиолдол бүртгэгдлээ хэмээн тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Эрх баригчид өсвөр насны халдварлагчид амиа алдсаны дараа тус тосгоныг тусгаарлаад байсан юм.
Албаныхна ярьснаар халдварлагч этгээдийг эрүүл мэднийн төвд шилжүүлсэн байна. Тэрээр амиа алдсан 17 настай хүүтэй хамт амьдардаггү байсан боловч харилцаж байсныг тогтоожээ.
Өнгөрсөн ням гарагт эболагаар амиа алдсан хүүү хэрэхн халдвар авсныг тогтоож чадаагүй байгаа юм.
Баруун Африкт дэгдсэн Эболагаар 2013 оны 12 сараас хойш 11 мянган хүн амиа алдсан байна. Либери, Гвиней, Сьерра-Леон улсуудад тархалт хамгийн их байсан ч сүүлийн саруудад буурлаа хэмээн мэдээлж байсан.
Г.Үжин