Алан хядагч “Исламын улс” бүлэглэл болон Египетийн армийнхан тулалдсанаар Синайн хойгт 100 гаруй хүн амиа алдлаа гэж “BBC” агентлаг мэдээллээ. Египетийн цэргийн албаныхны мэдээлснээр армийн 17 цэрэг амиа алдсан бол Исламын улсын 100 гаруй дайчин амь үрэгджээ.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд амь үрэгдсэн армийн цэргүүдийн тоог хэт өндрөөр мэдээлж байгаа ч албан ёсны эх сурвалж ийм тоом өглөө хэмээн “BBC” агентлаг тодотгосон байна. Мөн Египетийн арми одоо хяналтыг 100 хувь гартаа авсан гэж мэдээлжээ.
Синайн хойг дахь цэргийн 5 шалган нэвтрүүлэх цэг болон цагдаагийн газарт исламын хэт даврагчид зэрэг шахуу дайрчээ. Эх сурвалжийн мэдээлснээр 70 гаруй террорист их буугаар галлаж, машинуудыг дэлбэлснээр халдлага эхэлсэн байна. Энэхүү халдлагыг Исламын улсын Синайн хойгт хийсэн хамгийн том халдлагуудын нэг хэмээн үзэж багйаа юм.
Баруун Кайрод болсон Цагдаагийн байрны халдлагын үеэр экс Ерөнхийлөгч Морсигийн Исламын ахан дүүс намын 9 гишүүн болон парламентын гишүүн асан Наср ал-Хафи алагдсан байна.
Египетийн нийслэлд хоёр өдрийн өмнө нэртэй прокурорыг хүнд алуулсны улмаас эмх замбараагүй байдал үүсч, хамгаалалт сулраад байсан билээ.
Г.Үжин