Европын ихэнхи нутгаар хэт халж эхэлсэн тухай “BBC” агентлаг мэдээллээ. Тодруулбал, Европт өдөртөө Цельсийн 40 хэмээс дээш халж эхэлжээ.
Испани, Португалд агаарын темпаратур 40 хэмд хүрсний дараа онц байдал зарлажээ. Мөн Франц, Итали, Бельги, Нидерландад ихээр халж байгаа бөгөөд Их Британид 2006 оноош хойш хамгийн халуун өдөр тохиолдсон байна.
Өндөр температур ойрын өдрүүдэд хэвээр байхыг цаг уурчид мэдээлсэн байна. Тиймээс Европын орнууд оршин суугчиддаа анхаарал болгоомжтой байх уриалахаас гадна зохих арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна.
Тухайлбал, Парист төрийн албаны байруудад тусгай агааржуулагч тавьж эхэлсэн бөгөөд настай хүмүүсийг тогтмол үзэж эхэлжээ. 2003 онд Парист 40 хэм хүртэл халснаар 15 мянган орчим хүн амиа алдаж байсан юм.
Испани, Португал улсуудад хэт халснаас хээрийн түймэр агарх эрсдэлтэй байгаа тул онцгой байдлынхны бэлэн байдалд ажиллаж байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)