Саудын Арабын тэрбумтан Хунтайж Алвалийд бин Талал их хэмжээний мөнгийг буяны байгууллагад хандивлахаар болжээ. Тэрээр 32 тэрбум ам.доллар хандивлана хэмээн мэдээллээ.
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг 60 нстай хунтайж “Гейтс сан”-гийн үйл ажиллагаанаас ихээхэн урам зориг авсан тул ийм шийдвэр гаргасан хэмээн ярьжээ.
Тэрээр өөрийн “Alwaleed Philanthropies” буяны байгууллагаар дамжуулан энэхүү мөнгийг зарцуулах бөгөөд соёлын ойлголтыг дээшүлүүлэх, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх зэрэг голчилсон олон үйл ажиллагаанд зориулах юм байна.
“Форбс” сэтгүүлийн жагсаалтад хөрөнгөөрөө 34 дүгээрт бичигдсэн Хунтайжийн энэ шийдвэрийг Билл Гейтс “Дэлхийн сайн үйлсийн төлөө ажиллагсдад урам зориг өглөө” хэмээн дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Хунтайж Алвалийд бин Талал өмнө нь сандаа нийт 3.5 тэрбум доллар хандивлажээ.
Г.Үжин