Өнөөдөр Их Британий эзэмшилд байсан Хонконгийг БНХАУ-д эргүүлэн өгсний 18 жилийн ой тохиож байна.
Ойн хүрээнд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн арга хэмжээ өнөөдөр өглөөний 8 цагт Хонконгийн далбааг өргөх ёслолын арга хэмжээгээр эхэллээ.Энэхүү ёслолд Хонконгийн Гүйцэтгэх Засаглалын Тэргүүн Лен Чун Ин болон бусад төрийн албан өндөр албан тушаалтнууд оролцсон байна. Хонконгийн БНХАУ-д эргүүлэн өгсний 18 жилийн ойтой зэрэгцэн мөн ардчиллыг дэмжигч идэвхтэн иргэд бага хэмжээний эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулсан байна. Тэд дээр дурдсан туг далбаа өргөх ёслолын арга хэмжээний гадна цугларан Хонконгийн Онцгой Засаг Захиргааны тугийг цаасан авсанд хийж, Хонконгийн тэргүүн Лен Чун Иний хөрөг зургийг мөн шатаасан байна.Хонконгийн тугийг шатаасан эсэргүүцэгчийг баривчилсан тухай орон нутгийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна.
Хонконг Их Британийн дарангуйллаас гарсны 18 жилийн ойн баяр өндөр хамгаалалтан доор өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Их Британийн дарлалд 156 жилийн турш байсан Хонконг 1997 оны долдугаар сарын 1-нд албан ёсоор Хятад улсын бүрэн дэмжлэгтэйгээр хараат бус болсноо зарласан юм. Үүнээс хойш Хонконг өөрийн Үндсэн хуулийнхаа дагуу шилжүүлгээс хойшхи 50 жилийн хугацаанд буюу доод тал нь 2047 он хүртэл Хятадаас хараат байдалтай байх ёстой гэсэн дүрмээр “Нэг улс-Хоёр систем” бодлогыг мөрдөх болсон билээ.
Өөрөөр хэлбэл Хятадын Засгийн газар нь Хонконгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцаж, нөгөө талаас хуулийн систем, цагдаагийн алба, мөнгөн тэмдэгт, гаалийн болон цагаачлалыг бодлого зэрэг томоохон шийдвэр шаардсан үйл ажиллагаанд Хятад өөрийн төлөөлөгчөө оролцуулснаар энэ үйл ажиллагаа зохицуулагддаг.
Г.Үжин