БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцянь Франц улсад төрийн айчлал хийж байна. Франц Хятадын Ерөнхий сайдыг улаан хивс дэвсэн ихэд хүндэтгэлтэйгээр хүлээн авчээ.
Ли Көцяний гурван өдрийн айчлалаар хоёр тал 50 худалдааны гэрээ хэлэлцээрийг батлахаар хүлээгдэж байгаа юм. Тиймээс энэхүү айлчлал Францын эдийн засагт ихээхэн ач холбогдолтой билээ.
Парис хотноо үргэлжилж байгаа албан ёсны айлчлалын үеэр Ли Көцянь мөн нэгэн мэдэгдэл хийсэн байна. Энэхүү мэдэгдэлд тэрээр Хятад улс агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгч улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн хэмжээгээ 60-65 хувь хүртэл багасгахаар зорьж байгаа гэдгийг хэлсэн байна.
Г.Үжин