Йеменийн төвд орших шоронгоос 1200-аад хоригдол оргосон тухай “BBC” агентлаг мэдээллээ. Албаныхны мэдээлснээр өчигдөр Тайз хотын төвд орших шоронд орголт болохоос өмнө томоохон хэмжээний мөргөлдөөн болжээ.
Орон нутгийн хэвлэлүүд шорон луу Аль-Каида бүлэглэлийн дэмжигчид дайрснаар цагдаа нар хүчин мөхөсдсөн гэжээ. Халдагчид байдлыг гартаа оруулсны дараа олон зуун хоригдлуудыг сулласан байна.
Оргодлуудын дунд Аль-Каида бүлэглэлийн гишүүд олноор байсан хэмээн мэдээлж байна.
Төрийн тогтворгүй байдлын улмаас олон зэвсэгт бүлэглэл үүссэн Йеменд засгийн эрхийн төлөөх бослого ихээр гарах болсон юм. Үүнийг далимдуулан зэвсэгт бүлэглэлүүд шоронгоос гишүүдээ суллах явдал газар авсан юм. Энэ бол Йеменд гурав дахь удаагаа шоронгоос олон тооны хоригдол оргуулсан хэрэг билээ.
Г.Идэр