АНУ, Куба улсууд өөрсдийн Элчин сайдын яамаа хоёр талд харилцан нээхээр болсон тухай “BBC” агентлаг мэдээлээ. Хоёр орны нийслэлүүдэд ЭСЯ нээхээр болсон нь 1961 онд тасарсан дипломат харилцааг сайтар сэргэж буйг харуулж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама лхагва гарагт Кубад Элчин сайдын яам нээх талаар албан ёсоор мэдээлэл хийнэ хэмээн Цагаан ордон мэдээлжээ.
Харин ЭСЯ-уудыг нээх хугацаа нь яг хэзээ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Гэвч ажиглагчид энэ сарын дундуур нээгдэнэ хэмээн таамаглаж байна.
Хоёр тал 2014 оны сүүлээр дипломат харилцаагаа сэргээх талаар зөвшилцсөн бөгөөд түүхэн яриа хэлэлцээрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан билээ. Өнгөрсөн тавдугаар сард АНУ Кубыг терроризмыг спонсорлогч орнуудын хар жагсаалтаас хассан юм.
Г.Үжин