Индонезийн Суматра арлын Медан хотод цэргийн онгоц унасан ноцтой олс гарсан тухай "BBC" агентлаг мэдээллээ.
Цэргийн тээврийн онгоц өчигдөр орон сууцын дүүрэгт унаснаас 100 гаруй хүн амь үрэгджээ.
“Hercules C-130” цэргийн тээврийн онгоц орон сууцны хоёр барилгыг мөргөж унасан аж. Нисэх хүчний дарга Агус Суприатнагийн мэдээлснээр онгоцонд 113 хүн зорчиж явсан гэлээ.
Бааз руугаа буцаж явсан онгоц техникийн доголдлын улмаас унаж осолдсон байна. Одоогийн байдлаар 66 хүний цогцсыг олж гаргасан байна. Гэхдээ онгоцны ослын улмаас яг хэдэн хүн амь үрэгдсэнийг нарийн мэдээлэх боломжгүй байгааг албаныхан хэлжээ.
Ослын газарт олон хүний бүрэлдэхүүнтэй том хэмжээний аврах ажил үргэлжилж байна.
Г.Үжин