Грекийн эрх баригчид зээлийн асуудлаар олон улсын санхүүгийн байгууллагатай хэлэлцээ хийсэн боловч зөвшилцөлд хүрч чадаагүй. Зээлийнхээ эхний хэсгийг төлөх хугацаа өчигдөр дууссан. Үүнтэй холбогдуулан Европын Комиссын тэргүүн Жан-Клод Юнкер Грекийн Ерөнхий сайдад захидал илгээсэн байна.
Энэ нь Европын Комиссоос тус улсад тавьж буй сүүлчийн санал байлаа. Хариуг уржигдар өгөх ёстой байсан боловч Грекийн тал саналыг хүлээж авсангүй. Ийнхүү тус улс нь зээлээ төлөх чадваргүй гэдгээ албан ёсоор мэдэгдэх ёстой юм. Ингэвээс тус улс еврогийн бүсээс гарах асуудал ч хөндөгдөх аж. Түүгээр ч зогсохгүй Европын Холбооны хариуцлагатай ажилтнуудыг шүүхэд өгөх гэнэ.
Асуудлыг шийдэхийн тулд Гректгирэх ням гаригт бүх нийтийн санал асуулга явуулахаар болсон билээ. Хэрвээ грекчүүд олон улсын санхүүгийн байгууллагаас тавьсан шаардлагыг хүлээн авна гэвэл Ерөнхий сайд А.Ципрас огцорно гэжээ.