Бразил улсын Үндсэн хуулинд ял шийтгэл оноох хамгийн доод нас нь 18 байдаг юм байна. Гэвч энэ насыг 16 болтол бууруулах саналыг хууль тогтоогчдод тавьжээ.
Хуулийн шинэ төслийн талаар Парламентын доод танхимын эрх баригчид авч хэлэлцэх гэж байна. Хулгай дээрэм, хүчирхийлэл, санаатай хүн амины гэмт хэрэг зэрэг хүнд төрлийн гэмт хэрэг үйлдсэн 16-аас дээш насны иргэдэд хуулийн дагуу ял шийтгэл оноох нь хоёр талтай гэж иргэд үзэж байна.
Зарим эрх баригчдын хувьд ч Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэмжихгүй байгаа юм. Гэвч Парламентын доод танхимын тусгай хорооны 21 гишүүн дэмжиж, 6 нь татгалзсанаар дараагийн бүгд хуралдаанаар авч хэлэлцэхээр болжээ. Энэ удаад дахин дэмжигдвэл Бразилийн Сенатын танхимд 2 удаагийн санал хураалт явуулах юм.
Г.Үжин