Өнгөрсөн баасан гаригт Тунисийн далайн эргийн наран шарлагын газарт болсон халдлагын үеэр 37 хүн амиа алдаж, 26 хүн шархадсан талаар мэдээлж байсан. Уг хэргийг Лалын улс бүлэглэлийнхэн үйлдсэн юм.
Тодруулбал, Тунисийн Соуссе зочид буудлын амралт, аялал жуулчлалын газарт зэвсэглэсэн хоёр этгээд төрийн далбаан дор нуугдан “АК-47” автомат буугаар хүмүүс рүү гал нээсэн. Алан хядагчдыг хэрэг гарснаас хэдэн хормын дараа устгасан аж.
Халдлагын дараа Тунис даяар онц байдал зарласан юм. Амиа алдагсад нь Их Британи, Герман, Бельги, Ирланд, Франц, Украины иргэд байсны тэн хагас нь британичууд юм байна. Тиймээс тус улсаас хууль сахиулах байгууллагын 600 ажилтанг Тунис руу илгээх гэнэ. Скотлэнд-Ярдын терроризмтэй тэмцэх хорооны зохицуулагч М.Роули энэ талаар онцлохдоо “2005 оны долдугаар сард Их Британид гарсан алан хядах ажиллагааны дараа гарсан томоохон халдлага боллоо” гэсэн байна.
2005 онд Лондон хотноо болсон алан хядах ажиллагаанд 52 хүн амиа алдсан удаатай. Тунисын Соуссе зочид буудалд жил бүр 1.2 сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг.
Сэтгэгдэл (1)