Өнөө шөнө 23:59:59 цаг 00:00:00 цаг болж нэг секундээр урагшлах талаар Дэлхийн цаг уур хэмжилзүйн газраас мэдээлэв.
Энэ нь дэлхийн тэнхлэгээрээ эргэх хугацаа нарны цагаас зөрж байгаатай холбоотой юм байна.
Цаг нэг секундээр урагшилж байгаа нь анхны тохиолдол биш бөгөөд энэ удаагийнх 26 дахь удаагийнх аж.
Ийнхүү цаг урагшилж байгаа нь энгийн хүний амьдралд нөлөөлөхгүй. Харин компьютер болон бусад техникүүдийн цаг урагшлахаар програмчлагдаагүй учир гараар тааруулахаас өөр аргагүй юм байна.
Сэтгэгдэл (1)