Өмнөд Солонгост дэгдээд байсан титэм вирусийн халдвар зогссон хэмээн мэдээллээ.
Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр уг өвчнөөр 32 хүн нас барж, 182 хүн өвчилсөн. Халдвар авагсдын 91 нь бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Мөн 2562 хүн хөл хорионд байгаа аж. MERS-ийн халдвараар гол төлөв 55-90 насныхан өвдөөд байгаа бөгөөд чихрийн шижин, зүрхний шигдээс архаг хуучтай хүмүүс өвдөх магадлал өндөр байжээ.