Өнгөрсөн амралтын өдрүүдээр Хятадад их хэмжээний бороо орсны улмаас тус улсын зарим нутгуудаар үер болж, газрын гулсалт явагдаж байна. Тус улсын төв телевиз үерийн байдлыг харуулсан бичлэгийг өнөөдөр дамжуулсан байна. Энэхүү бичлэгт шавартай үерийн ус зам, гүүр, автомашинуудыг даван халин орж ирж байгаа дүрс гарсан байна. Үерийн усны хэмжээ 2 метр даваад байгаа юм байна.
Сычуань мужийн Гуанюань хотод өнгөрсөн бямба гаригийн оройноос эхлэн их хэмжээний бороо орж эхэлсэн бол Жиансу мужийн нийслэл Нанжинь хотод дуу цахилгаантай бороо орсноор хотын болон хурдны зам дээр түгжрэл үүсэхэд хүргэжээ.
Одоогийн байдлаар үерийн улмаас Аньхуй мужид хоёр хүн амь үрэгдсэн талаар мэдээ байгаа ч энэ тоо ойрын өдрүүдэд өсч магадгүй болоод байна.
Хятадын Үндэсний Цаг Уурын Төвөөс өнөөдөр гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр Аньхуй, Хэнань, Жиансу болон Сычуань мужуудад дахин их хэмжээний бороо орно хэмээн анхааруулж байна.
Сэтгэгдэл (3)