Бээжин хотноо өчигдөр Азийн дэд бүтцийн хөрөнге оруулалтын банк байгуулах гэрээнд 57 орны төлөөлөгчид гарын үсэг зуржээ.
2004 онд Хятадын санаачилгаар тус банкийг байгуулахаар болсон юм. Энэ банк нь Ази-Номхон далайн бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх теслүүдийг'санхүүжүүлэх зорилготой аж. Банкны үндсэн хөрөнгө 100 тэрбум ам.доллар байх гэнэ. Гэрээ ёсоор Азийн бүс нутгаас хөрөнге оруулагчид 75 хувьтай оролцох бол үлдсэн 25 хувийг нь бусад тивийн орнуудаас бүрдүүлэх гэнэ. Банкны херөнгө нь 100 мянган ам.долларын үнэтэй сая ширхэг хувьцаанаас бүрдэнэ.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт уг банкийг үүсгэн байгуулагч гишүүн орнуудын төлөөлөгчид өнгөрсөн оны аравдугаар сард Бээжин хотноо гарын үсэг зурсан.
Азийн хөгжлийн банкны шинжээчдийн дүнгээр Ази-Номхон далайн орнууд дэд бүтцийн хөгжилд жилд ойролцоогоор 800 тэрбум ам.доллар зарцуулдаг гэж үзэж байна.
Сэтгэгдэл (1)