АНУ-ын Бостон хотоос баруун өмнөд зүгт 48 км-ийн зайд оршдог Плэйнвилль жижиг онгоц айлын байшин мөргөсөн ноцтой осол гарчээ.
Байшинд байсан хүмүүсээс гурав нь амиа алдсаны дотор нэг хүүхэд байсан гэж холбогдох албаныхан мэдээллээ.
Байшинд байсан оршин суугчид ослын үеэр нэн даруй байшинг орхиж гарснаар амь аврагдсан байна. Гал унтраах багийнхан ослоос хойш 3 цагийн дараа байшингийн галыг бүрэн унтрааж дуусчээ.
Онгоцны эх бие энэхүү байшингийн ар талыг гэмтээсэн бол онгоцны сүүл хэсэг болон тасарсан далавчны хэсэг нь байшингийн гадна талбайд зүлгэн дээр унасан байдалтай байсан байна.
Холбооны Нислэгийн Албанаас хийсэн мэдэгдэлд Бийчкрафт БИ36 загварын энэхүү онгоц орон нутгийн цагаар ням гаригийн 17 цаг 45 минутын орчимд байшинг мөргөж осолдсон гэжээ. Тэрээр Пеннсильвани мужийн Ланкастерийн нсэх онгоцны буудлаас хөөрч, Массачусеттс мужийн Норвудын нисэх онгоцны буудалд газардахаар нисч явахдаа ийнхүү осолдсон байна.